БНСУ-ын Ерөнхийлөгч цөмийн зэвсгийн талаар мэдэгдэл хийлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч цөмийн зэвсгийн талаар мэдэгдэл хийлээ

Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа зарлаж, дэлхий нийтийн айдас, дургүйцлийг зэрэг төрүүлсэн билээ. Тэгвэл энэ үйл явдалтай холбоотойгоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ин Хе мэдэгдэл хийгээд байна. Тэрээр Хойд Солонгосын өдүүлж буй дайны эсрэг үр дүнтэй гэсэн арга хэмжээ бүрийг авах болно гэдгийг сануулсан юм.

 

Энэ сарын 8-ны өдрөөс Өмнөд Солонгосын тал Хойд Солонгосын хил дээр чанга яригч ашиглан суртал ухуулга хийж эхэлсэн бөгөөд үүнийг цаашдаа ч үргэлжлүүлнэ хэмээн мэдээллээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Солонгосын хойг цөмийн зэвсгээс ангид байх ёстой хэмээн үзэж байгаагаа мэдэгдэж, Өмнөд Солонгос хэзээ ч олон улсад өгсөн амлалтаа зөрчин, үй олноор нь устгах зэр зэвсэг бүтээж, үйлдвэрлэхгүй хэмээсэн байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан