Афганистанд таван жил олзонд суусан Канад эр суллагджээ

Афганистанд 2011 онд хулгайлагдсан Канадын иргэнийг сулласан тухай тус улсын Гадаад хэргийн сайд Стефан Дионы мэдэгджээ. Түүний мэдэгдлийг тус яамны цахим хуудсанд даваа гарагт нийтэлсэн байна.

 

“Колин Разерфордыг барьцаанаас суллахад гаргасан хүчин чармайлт амжилттай дууссанд Канад сэтгэл хангалуун байна” гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ. Түүнийг эх орондоо буцан ирэхийг Канадын эрх баригчид тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд гэртээ ирснийх нь дараа аюулгүй байдлыг нь хангахад туслалцаа үзүүлсээр байна гэж мэдээлэлд дурдсан байна. Канадын Гадаад хэргийн сайд мөн энэ асуудлыг шийдэхэд тусламж дэмжлэг үзүүлсэнд Катарын Засгийн газарт талархаж буйгаа илэрхийлжээ. Разерфорд 2011 оны хоёрдугаар сард Афганистанд жуулчны хувиар зорчиж байхдаа сураггүй болсныг зарлаж байсан аж. Түүнийг “Талибан” хөдөлгөөний босогчид хулгайлжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

МЭДЭГДЭЛ

31-08-2018, 10:15
Их уншсан