Турк: Истанбулд болсон халдлагыг "Лалын улс"-ын босогч үйлдсэн

Турк: Истанбулд болсон халдлагыг "Лалын улс"-ын босогч үйлдсэн

ИСТАНБУЛ. /NHK/. Халдлагад амиа алдсан хүмүүс бүгд гадаадын иргэн байсан гэж Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу өчигдөр мэдэгджээ.

Туркийн хамгийн том Истанбул хотын түүхэн дурсгалт газарт бөмбөг дэлбэрч, 15 хүн шархадсан гэж тус улсын эрх баригчид мэдэгдсэн.

 

Амиа золиослогч 1988 онд төрсөн Сирийн иргэн байсан гэж Туркийн Засгийн газар мэдэгджээ. ЮНЕСКО-гийн дэлхийн өв газарт бүртгэгдсэн дүүргийн Султанахмет талбайд дэлбэрэлт болсон бөгөөд тус дүүрэгт түүхэн дурсгалт барилгууд, тухайлбал, Айя-Софьягийн музей болон Султан Ахмедын сүм байдаг байна.

 

Өнгөрсөн жил Туркийн Анкара хотод мөн бөмбөг дэлбэрч, 100 гаруй хүн амиа алдсан билээ. Уг халдлагыг “Лалын улс” бүлэглэл үйлдсэн гэж сэжиглэж байна.

 

Истанбул хотод болсон халдлагыг Германы Канцлер Ангела Меркель буруушаагаад, Герман улс терроризмтой тэмцэх ажлаа зогсоохгүй гэж амлажээ. Халдлагад найман герман амиа алдсан гэж тэрбээр мэдэгдэв.

 

Мөн тэрбээр, террористууд бол эрх чөлөөт иргэдийн дайсан, үнэн хэрэгтээ, Турк, Сири эвсэл Франц, Германд байх нь хамаагүй тэд хүн төрөлхтний дайсан гэж мэдэгдсэн байна.

 

Харин Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер, энэ халдлага терроризмын балмад үйлдэл юм гэж буруушаагаад, Германы Засгийн газар Туркийн эрх баригчидтай холбоотой байгааг мэдэгджээ.

 

Эх сурвалж: Монцамэ

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан