ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ТӨРИЙН БОДЛОГО ХЭРЭГТЭЙ БАЙНА

Улсын хэмжээнд дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, гэр бүлд нийтдээ 211,700 хүүхэд амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ. Сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 2014 оны байдлаар улсын дундаж 80,5 хувьтай гарсан байна. Баян-Өлгий, Улаанбаатар болон Архангай аймгуудад 70,1 хувь байгаа нь хүн ам төвлөрсөн болоод захын аймгуудад сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт тааруу байгааг илтгэнэ. Тэгэхдээ энэ удаад бид хүүхдийн боловсролын талаар бус хүүхдийн хүчирхийллийн талаар багахаан баримтыг түшиглэн та бүхэнд хүргэхийг зорилоо.

Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 38 хувь нь сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн байх юм. Үүнээс илүүтэй хэрдхийлгэм тоо баримт нь нийт хүүхдүүдийн 26 хувь нь бие махбодын хүчирхийлэлд өртдөг байна. Тухайлбал, алгадах, дугтчин сэгсрэх, чимхэх, саваагаар ороолгож зодох гэх мэтээр дөрвөн хүүхэд тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг. Зөвхөн 2015 оны эхний 11 сарын байдлаар гэмт хэргийн халдлагад 1333 хүүхэд өртжээ. Хүүхдийн эрх ашиг хохирсон гэмт хэргийн тоо өмнөх оныхоос 22.9 хувиар өсч, 702 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн гэмт хэргийг авч үзвэл, 2015 оны 11 сарын байдлаар нийт 691 хэрэг бүртгэгдсэн байх юм. Үүнээс 43 хүүхэд гэмтсэн.
Түүнчлэн 11-17 насны 10 хүүхэд тутмын 1 нь бэлгийн хүчирхийлэлд ямар нэгэн байдлаар өртөж байна. Мөн 18-24 насны 10 хүүхэд тутмын 2 нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн тоо баримт байгаа юм. Эцэг, эхчүүд хүүхдээ чимхэх 44,4 хувь, бөгснөөс өөр газруудад зодох 37,6 хувь, бөгсөн дээр юм ашиглан ороолгох 36,8 хувь, хөлөөрөө өшиглөсөн 30,1 хувь, зангидсан гараар дахин дахин цохих 27,1 хувь зэрэг шийтгэлийн аргуудыг голчлон хэрэглэж байна.

Хүүхдийн хүчирхийллээс гадна хүүхдийн хөдөлмөрийн асуудал ч өндөр хувьтай гарч байна. Тухайлбал улсын хэмжээнд 5-17 насны хүүхдийн 18 хувь нь хөдөлмөр эрхэлдэг, үүнээс 10 хувь нь хүнд хөдөлмөр эрхэлж байна. Хүүхдүүдийн 9 хувь нь аюултай, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх орчин, нөхцөлд ажилладаг. Тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрөөс хүүхдийг хамгаалах хувь улсын хэмжээнд 34 хувь байгаа. Нийслэлд 300 орчим хүүхэд хөдөлмөр эрхэлж байна.

Мөн 2014 оны 6 сараас эхлэн Хүүхдийн Төлөө Үндэсний Газрын дэргэд Хүүхдийн тусламжийн утас 108 үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ утсанд нийт 3739 хамгааллын үйлчилгээ хүссэн дуудлага ирсэн, үүнээс яаралтай 388 дуудлагыг Мэдээлэл Шуурхай Удирдлагын Төвд шилжүүлсэн байна. Нийт дуудлагын 37 хувь нь Улаанбаатар, 42 хувь нь орон нутаг, 12 хувь нь Дархан, Эрдэнэт хотоос ирсэн байх юм. Өдөрт дунджаар 434 хүүхэд тусламж хүсдэгээс 7 нь хүчирхийллийн дуудлага байдаг гэнэ. Бие махбодийн хүчирхийлэл 1154 дуудлага буюу 28,5 хувь, үл хайхрах байдал 901 буюу 10 хувь, сэтгэл санааны  хүчирхийлэл 346 дуудлага буюу 3,8 хувь, бэлгийн хүчирхийлэл 158 дуудлага буюу 3,3 хувийг тус тус эзэлж байгаа гэсэн харамсалтай тоо мэдээ гарсан байх юм.

Энэ бүх тоо баримтаас харахад цөөхөн хүн амтай монголчуудын хувьд хэтэрхий өндөр үзүүлэлтүүд гэж болохоор. Хүчирхийллийн эсрэг төрийн бодлого үгүйлэгдэж байгаа нэгээхэн жишээг бид танд хүргэлээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан