Унгар гуляш хийх арга

Унгар гуляш хийх арга

Эзэгтэй таны хоолны ширээг энэ удаа “Унгар гуляш”-аар чимье. Хийхэд хялбар мөртлөө амттай болохыг нь яана. Махыг нь заавал олон цагаар чанаж, зөөлрүүлэх шаардлагагүй.
Орц:
/4 хүний порц/ Үхрийн гурвалжин хэрчсэн мах 800 гр,
Ургамлын тос 100 гр,
Мөөг 100 гр,
Сонгино 1 ширхэг,
Лаазалсан улаан лооль 500 гр,
Лаврын навч 1 ширхэг,
Ус 150 гр,
Давс,
Перец,
Нунтаг яншуй,
Цөцгийн тос 50 гр.
Хийх арга:
Хайруулын тавганд тосыг халаагаад дээр нь мах хийж шарна. Үүний дараа махаа том саванд хийгээд, бага зэргийн тосонд мөөг болон сонгиноо хуурна. Хуурсан сонгино, мөөгөө гуляшны бэлтгэж тавьсан махан дээр нэмж мөн бусад орцуудаа хийгээд хоёр цаг битүү таглан буцалгана. Бэлэн болсон гуляшаа будаа болон гоймонг цөцгийтэйгээ хачирлаж тавина.

Ө.Око

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан