МОНГОЛД ОРОГНОЖ БАЙСАН СОЛОНГОСЫН ГЭМТ ХЭРЭГТНИЙГ ШИЛЖҮҮЛНЭ

 

Өмнөд Солонгос Улсын иргэн Жо Хео Пилыг баривчлан саатуулж  шилжүүлэн өгөх талаар БНСУ-ын Дээд прокурорын газраас Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт ирүүлсэн хүсэлтийг ЭБШХ-ийн 410 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлэх шийдвэр гарчээ.

 

Жо Хео Пил нь БНСУ-д байхдаа бусдын эд зүйл завшсан гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгэгдсэн боловч шүүхээс оргон зайлж, 2011 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад ирж,  хууль бусаар оршин сууж байхад нь Цагдаагийн газар түүнийг прокурорын тогтоолоор баривчлан, шүүгчийн захирамжаар саатуулсан байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ