Өмнөд Солонгос гал нээлээ

Өмнөд Солонгос гал нээлээ

Өмнөд Солонгосын хилийн харуулынхан өчигдөр хил дээрээ гал нээжээ.  Учир нь хил дээр үл мэдэх нисдэг биет илэрчээ. Сөүлийн албаныхны сэжиглэж буйгаар энэ нь Хойд Солонгосын тагнуулын нисгэгчгүй онгоц байж магадгүй гэнэ. Өмнөд Солонгосын хилийн харуулынхан гал нээсний дараа нисдэг биет хойд зүгийг чиглэн ниссэн аж. 

 

Ёнхап агентлагт мэдээлснээр Өмнөд Солонгосын хилийн харуулынхан пулемётоор 20 сумаар бууджээ. Хойд болон Өмнөд Солонгосын харилцаа өнгөрсөн наймдугаар сард хил дээр болсон уулзалтаас хойш сайжирч эхэлсэн ч өнгөрсөн долоо хоногт дөрөв дэх удаагийн цөмийн туршилтаараа устөрөгчийн бөмбөг туршсан гэж мэдээлснээр БНСУ-тай харилцаа дахин муудсан юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан