Н.Энхбаяр Гуравдагч хүчний нэгдсэн эвсэл байгуулахаар ажиллаж байна

 

УИХ-ын ээлжит сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор уг сонгуульд улс төрийн  нам, эвслүүд хэрхэн оролцох нь эхнээсээ тодорхой болж  буй аж. Мэдээж МАН, АН-ууд аль намтай эвсэхгүй дангаараа УИХ-ын сонгуульд оролцох нь тодорхой. Харин гуравдагч, дөрөвдөгч хүчнийг хэн, хэрхэн зохион байгуулах вэ? гэдэг  асуудал  МАН, АН-ын аль нь ялахыг шийдэхэд маш чухал нөлөө үзүүлэх юм. Иймээс ч энэ чиглэлээр дараах ажлууд хийгдэж байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр АН-ынхны дэмжлэгтэйгээр гуравдагч хүчний нэгдсэн эвслийг байгуулахаар ажиллаж буй бөгөөд  үүнтэй холбоотойгоор хэдхэн сарын өмнөөс  өөрөө тоохоо больсон байсан МҮАН-ынхнаасаа эхлээд БНН, МУНН, бие даагчид, МНН гээд бүхий л улс төрийн хүчинд хамтрахыг уриалан,  намын дарга, лидерүүдтэй нь биечилсэн уулзалтуудыг зохион байгуулж буй гэнэ.
Харин МҮАН, ИЗНН-ын эвсэл гэгч нь  МАН-ын чиглэл, зөвлөмжийн дагуу хийгдэж буй нэгдэл гэх  бөгөөд Н.Энхбаярын байгуулах гэж буй нэгдсэн эвслийн хүчийг тараах, сарниулах зорилготой аж.
ХҮН-ий хувьд С.Ганбаатарыг намын даргаа болгон, аль намтай эвсэлгүй дангаараа УИХ-ын сонгуульд оролцохоор шийдэж буй юм байна. Тус намын жагсаалтын 1-т  намын дарга С.Боргил, 2-т “Алтан Дорнод Монгол” компаний захирал Т.Ганболд нар багтахаар яригдаж буй гэнэ.
Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Г.Уянга нар Н.Энхбаяртай нэгдэлгүй шинэ гуравдагч хүчний бас нэг эвслийг байгуулж магадгүй аж.
Өөрөөр хэлбэл  УИХ-ын 2016 оны сонгуульд АН, МАН,  ХҮН, МАХН-ын удирдан буй болгосон эвсэл, МҮАН-ИЗНН-ын эвсэл, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Г.Уянга нарын байгуулсан эвсэл гэсэн зургаан том субьект оролцох магадлал өндөр байгаа юм байна.

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан