Мао Зэдунгийн алтадсан хөшөөг буулгаж орхижээ

 

Хятадын Хэнань мужид саяхан босгосон Мао Зэдуны алтадсан 36 метр хөшөөг буулгажээ. Нэгдүгээр сарын 4-ны өдөр энэ хөшөөг сууринд нь ёслол төгөлдөр залж байсан бол энэ тухай мэдээ барууны хэвлэл мэдээллүүдийн доог тохуу болсон учир гурван өдрийн дараа аргагүй буулгахад хүрсэн байна.

Энэ тухай мэдээ нийгмийн цахим харилцааны сүлжээгээр тарж эхлэх үед хөшөөнөөс ердөө цээжин хэсэг нь үлдээд байсан байна. Тосгоны оршин суугчдын мэдээлсэнээр, хөшөөг пүрэв гаригаас эхлэн буулгаж эхэлсэн бөгөөд ногоон хувцастай үл мэдэх хүмүүс хөшөө хүрэх эргэн тойрны газрыг хааж зогссон байжээ. Тэдгээр хүмүүсийн хэлж байснаар, хөшөөг орон нутгийн засаг захиргааны захирамжаар буулгасан бөгөөд нэгэн фермерийн эзэмшлийн газар дээр зөвшөөрөл аваагүй босгосоны учир гэсэн тайлбар өгсөн байна.

36,6 метр өндөртэй уг хөшөөг 460 мянган долларын өртөгтэй босгосон бол Хэнань муж Маогийн удирдан захирч байх үеийн их өлсгөлөнд хамгийн их нэрвэгдсэн хязгаар нутаг гэдгээрээ онцлогтой аж.

Хятадын Хэнань хязгаар Мао Зэдуны их үсрэлт төлөвлөгөөний үед хамгийн их хэлмэгдэл амссан мужуудын нэг. Хятадад 1958-1960 онд явуулсан улс төр, эдийн засгийн кампанит ажлыг их үсрэлт хэмээн нэрлэж, улс орны аж үйлдвэрлэлийн үндэс суурийг бэхжүүлэн эдийн засгаа огцом өргөх арга хэмжээ авч байсан түүхтэй. Гэвч энэ арга хэмжээний дүнд өлсгөлөнгөөр 20-40 сая хүн нас барсан гэж үздэг байна.

БНХАУ-ыг үндэслэн байгуулагч гэж үздэг Мао Зэдун тус улс байгуулагдсан 1949 оноос 1976 он хүртэл удирдаж байсан билээ. Түүний түүхэн замналыг өнөөдөр 70 хувийн ялалт, 30 хувийн алдаа хэмээн дүгнэх болсон байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ