НАСТАЙ ЭМЭЭГ ДЭЭРЭМДСЭН ЗАЛУУСТ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЛЭЭ

 Байрны орцонд нь настай эмээг гурван залуу бүлэглэн дээрэмдэж, улмаар шатаар чирч унагааж гэмтээсэн камерийн бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, тэднийг үзэн ядах зэвүүцэх сэтгэлийг ихээр төрүүлээд байсан юм. Эх хүнээс төрөөгүй юм шиг аашилсан тэдгээр залуусыг Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчид 24 цагийн дотор илрүүлэн, шуурхай баривчилсан билээ. Сэжигтэн этгээдүүд нь энэ сарын 8-ны шөнийн 22:00 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо 24 дүгээр байрны нэгдүгээр давхарт 74 настай эмэгтэй Ц-г дээрэмдэж, цүнхийг нь булааж зугтаасан. Дээрмийн гэмт хэрэг үйлдсэн залуус нь 1990 онд төрсөн Дорнод аймгийн харьяат М, мөн онд төрсөн Увс аймгийн харьяат А, 1995 онд төрсөн Увс аймгийн харьяат Б нар байжээ. Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлжээ. Дээрмийн гэмт хэрэг нь хохирлын хэмжээ хамаарахгүй, хүнд гэмт хэрэгт тооцогддог аж.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан