Бүлгийн дарга Бямбацогт 600 саяар мөнгөн аяга тараав уу

 

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт бусад гишүүдээс яаж хоцрохов нүнжгээ гайхуулж Ховдод мөнгөн аяга тараажээ. Нэгж, нүүрс, бидон, цаг тарааж байсан гишүүд, горилогчдыг С.Бямбацогт мөнгөн аягаараа бут цохиж, нүнжгээ гайхууллаа. Нэг тоо бодьё л доо.

Иймэрхүү хэмжээтэй бага гарын мөнгөн аягыг бөөндөж авахад дор хаяж 1 ширхэг нь 50 мянган төгрөгийн үнэтэй. 17 сумтай Ховд нутгийн хүн бүрт бус өрх бүрт тараасан гэвэл 12000 ширхгийг тараажээ. Учир нь Ховдын нэг сум дунджаар 600  орчим өрх айлтай бөгөөд аймгийн төвийг оролцуулаад тооцоход Ховд аймаг ойролцоогоор 12000 өрх болж байна, ингээд бодоход багадаа л 600 сая төгрөгийг мөнгөн аяганд зарцуулсан болж таарах гээд байна.

 

 

 

Оны өмнөхөн МАН-ын нарийн бичгийн даргаар сонгогдож ирэх сонгуулиар намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болох нь "баттай" болсон гэх тэрбээр ийнхүү сонгуульд зарцуулааар төлөвлөж байсан  мөнгөөрөө Ховд нутгийн иргэдийг "дайлжээ”. Ховдоос хоёронтоо сонгогдсон тэрбээр энэ удаад намын жагсаалтын эхний тавд багтаж эрэмбэлэгдэж УИХ-ын гишүүн болох боломжтой болсон ч бусад нөхдүүд шиг  тойрогтоо нүүр бууруулсангүй ийнхүү 600 саяар нь мөнгө цацах шиг боллоо.

Баруун аймгууд уруу тавигдах авто замын ихэнх тендерийг өөрийн "Алтайн зам” гэх өөрийнхөө  компанид авч өгдөг УИХ-ын гишүүн С.Бямбацогт аргагүй л бэлтэй загнаж байна даа.

 
скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан