15 жилийн турш нүүрээ нуусан залуу эмч нарын буянаар фото модель болжээ

1997 онд 22 настай Ричард Ли Норрис буу авч явахдаа, нүүр лүүгээ санаандгүй бууджээ. Болсон явдлын дараа эрүү амны үйл ажиллагааг сэргээх ёстой байсан олон мэс заслыг түүнд хийжээ.

Эмч нар түүний амь насыг аварснаар жинхэнэ гавъяа байгуулсан ч, тэрээр амьд гарсандаа тун удалгүй харамсах болсон байна.Ричард гэрээс гарч, дэргэдүүрээ өнгөрч яваа хүмүүсийг айлгачихгүй юмсан гээд нүүрээ 15 жилийн туршхаалтаар халхлан явж байжээ.

Мэрилендийн их сургуулийн эмч нар түүнд нүүр шилжүүлэн суулгахаар шийдсэнээр 2012 онд түүний амьдрал өөрчлөгдсөн байна.

Түүнд нүүр шилжүүлэн суулгах маш хэцүү мэс засал хийж, энэ үеэр түүнддонорын шүд, эрүү, хэл шилжүүлэн суулгажээ.Мэс засал 36 цаг үргэлжилж, 150 гаруй эмч, сувилагч оролцсон байна.

Одоо Норрис ярьж, юм идэж, инээмсэглэж чаддаг болжээ. Тийнхүү тэр хэвийн амьдралд аажмаар эргэн орж байна.

Гэхдээ нүүрээ наранд шарж, хүйтэнд гарч болохгүй, тиймээс шаардлагатай эм бэлдмэл байнга хэрэглэх ёстой ажээ.

Арван жил судалгаа хийж, нүүр шилжүүлэн суулгах мэс ажилбар 22 удаа хийсний дүнд эмч нарын энэ удаагийн мэс засал амжилттай болсон байна.

 

Г.Солонго

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан