ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДОТУУР ХУВЦАС ХУЛГАЙЛДАГ ГАЖ ДОНТОН БАРИГДЖЭЭ

 

Япон улсын Кочи засаг захиргааны мужийн Нанкоку хотод 25 настай эрхэлсэн ажилгүй эрэгтэйг танхайн хэргээр баривчилсан байна. Өмнө нь охид эмэгтэйчүүдийн дотуур өмдийг хулгайлсан хэрэгт буруутгагдаж байсан тэрээр энэ удаад гудамжинд явж байсан бүсгүйн дотуур өмдийг булаажээ. Цагдаагийнхны мэдээлснээр Шояа Имада 11-р сарын дөрөвний орой 20 гаруй насны бүсгүйг гудамжинд цохиж унагаан дотуур өмдийг нь тайлж хэргийн газраас зугатсан байна.  Цагдаа нар түүнийг өнгөрсөн 10, 11-р сард нэгэн компанийн эмэгтэй ажилтнуудын дотуур байрнаас бүсгүйчүүдийн дотуур хувцас хулгайлсан хэрэгт шалгах явцад энэ хэрэг гарчээ. Шалгалтын явцад цагдаа нар Имадагийн гэрээс 600 орчим эмэгтэй хүний дотуур өмд, бусад хувцсыг илрүүлжээ. Дашрамд сонирхуулахад 2007 онд байшинруу авирч эмэгтэйчүүдийн дотуур хувцас хулгайлдаг Шигео Кодама гэгч 54 настай эрэгтэйг баривчлах үед гэрээс нь 3977 дотуур өмд, 355 хөхний даруулга, 10 трико олдож байжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан