Согтуу аав хүүхдүүдээ цонхоор шидэх гэж байсныг аврав

Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 26 дугаар байрны 8 давхарт айлын цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр оройн 21:50 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагаар  Аврах ангийн аврагчид очиход 27 настай эрэгтэй архи ууж, гэр бүлийнхэнтэйгээ муудалцаж, гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжин хүн оруулахгүй 2-6 насны хоёр хүүхдийг цонхоор шидэх гэж байсныг аврагчид 9 давхрын айлын цонхоор доош буун тус айлын  гал тогоо, зочны өрөөний цонхыг хагалан дотогш орж хүүхдүүдийг аюулгүй болгосон байна.

Аврах  ажиллагааг зохион байгуулж байхад согтуугаар хүүхдээ цонхоор шидэх гэж байсан 27 настай иргэн Б аврагчид руу хутга барин дайрч байсан байна. Аврагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулсан бөгөөд хоёр хэсэгт хуваагдан зарим нь хаалганы гадна Б-г саатуулж байхад нь зарим нь цонхоор орж хоёр хүүхдийн амийг аварч цагдаагийн байгууллагад эсэн мэнд хүлээлгэн өглөө гэж  нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан