Хүүхэд зодсон цэцэрлэгийн багшийг цагдан хорьжээ

Хүүхэд зодсон цэцэрлэгийн багшийг цагдан хорьжээ

 

Нэг ой ч хүрээгүй бяцхан хүүхдийг хэрцгийгээр зодож, гэмтээсэн хэрэг Дундговь аймгийн “Оюуны хөгжил” гэх хувийн цэцэрлэгт өнгөрсөн сард гарсан. Тодруулбал, тус цэцэрлэгийн эрхлэгчийн төрсөн дүү тогоочоор ажиллаж байсан эмэгтэй 10 сартай хүүг хооллох үедээ зодож, хүчирхийлсэн нь бичлэг олны дургүйцлийг ихэд хүргээд байсан.

 

Эл хэргийг баталгаажуулах үүднээс зодуулж буй хүүгийн ангийн багш Э.Янжинлхам бичлэг хийж, олон нийтэд дэлгэсэн. Ингээд асуудлын мөрөөр цагдаагийн байгууллага цэцэрлэгийн тогооч Ж.Отгонцэцэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байсан.

 

Ж.Отгонтөгсийг өнгөрсөн хугацаанд гадуур байцааж байсан бол саяхан цагдан хорьсон байна. 

Хэрвээ түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 3-5 жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай бөгөөд Ж.Отгонтөгсийн хувьд өмнө ч хэд хэдэн удаа бага насны хүүхдийг зодож, дарамталдаг байсан талаар хамт ажиллаж байсан багш нь ярьсан бөгөөд эл байдлыг нь эцэстээ тэвчихгүй, дээрх бичлэгийг хийж, холбогдох хууль хяналтын байгууллагуудад нь өгснөөр хэрэг илэрсэн байдаг.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан