Ашиглалтын хугацаа дууссан тээврийн хэрэгслийн хугацааг наймдугаар сар хүртэл сунгаагүй гэв

 

Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчдын аюулгүй байдлыг хангах, тав тухтай зорчуулах зэрэг стандарт байдаг ч одоо үйлчилгээнд явж буй микронууд стандартын шаардлага хангасан нь ховор. Тэгвэл эдгээр микро автобусыг наймдугаар сарын 1-ээс явуулахгүй байхаар нийслэлийн Тээврийн газраас мэдэгдсэн. Энэ хугацаанд аж ахуйн нэгжүүд өөрсдөө парк шинэчлэл хийх тохиролцоонд хүрсэн байна. Мөн оношилгоонд заасан хугацаанд орох, зарим чиглэл маршрутыг шинэчлэн зохион байгуулахаар болжээ.

Нийслэлд нийт 340 орчим микро автобус үйлчилгээнд явж байна. Зорчигч тээврийн үйлчилгээний стандартад үйлдвэрлэснээс хойш 12-оос дээш жил болсон тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглодог. Одоо нийслэлд үйлчилгээнд явж буй микронуудын хамгийн сүүлийнх нь 2003 онд үйлдвэрлэсэн байдаг байна. Тиймээс энэ онд бүх микроны ашиглалтын хугацаа дуусч байгаа аж.

Энэ асуудалтай холбоотойгоор Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбатаас тодруулахад, тэрбээр "Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаа стандартын бус 213 тээврийн хэрэгслийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн программаас хасч тухайн аж нэгж байгууллагын тээврийн хэрэгсэлд суулгасан GPS-ийг хураан авсан. Парк шинэчлэл дээр насжилт залуу тээврийн хэрэгсэл дээр байршил тогтоох хийгээд хурдын төхөөрөмжүүдийг суулган ажиллаж байгаа.

Хэвлэлээр мэдээлж байгаа шиг, наймдугаар сарын 1-н хүртэл улс, хот хоорондын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг үйлчилгээнд явуулна гэсэн ойлголт байхгүй.  

Зорчигч тээвэр нэгдүгээрт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ёстой. Хоёрдугаарт аюулгүй ажиллагаа чухал. Нийслэлийн нийтийн тээвэр нэг талдаа 20 км явдаг. Хот хоорондын нийтийн зорчих тээвэр нэг талдаа 1750 км явдаг. Өөрөөр хэлбэл, бартаатай, уул даваа өгсдөг олон нугачаатай чиглэлд бид стандартыг баривчлах ёстой" гэв.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ