Цэц Тагнуулын ерөнхий газарт ханджээ

 

Үндсэн хуулийн Цэц нь УИХ-аас баталсан Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг өнгөрсөн 2015 оны арванхоёрдугаар сард гаргасныг “Шинэ хөдөлгөөн” гэгчээс сонордуулга гарган эсэргүүцсэн.

 

Үүнтэй холбоотой асуудлаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүд Тагнуулын ерөнхий газарт хандсан байна. Учир нь Цэцийнхэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас Шинэ хөдөлгөөний талаар лавлагаа авах гэсэн боловч байгуулагдаагүй, бүртгэлгүй байсан аж.

 

“Шинэ хөдөлгөөн”-ий зүгээс гаргасан сонордуулгыг цэцийнхэн үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, нийгэмд тогтворгүй байдлыг дэвэргэх, Үндсэн хуульт байгууллагад заналхийлсэн ноцтой үйлдэл хэмээн үзэж, шалгуулахыг хүсчээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан