Хангайбазарын хүү Хавчиг Саарай

 

Удам дамжсан сайн эр Хавчиг Саарай нь эцэн шигээ ихээхэн бяр чадалтай хошуу , даншиг наадамд хааяа барилддаг бөх хүн байж. Тэрбээр Дарьганга нутгийн "Тохой хар" гэдэг газар голдуу өвөлждөг байжээ. Тогоо дүүрэн хонины махыг галын хайчаар доогуур нь тулаад ганц гараараа гаргадаг , бодын чөмөгийг хуга мушидаг , бүтэн хонины мах идчихдэг , тэр хэрээрээ их унтдаг хүн байсан гэдэг Хавчиг саарай хошууныхаа наадамд олон түрүүлж байсан бөгөөд дүү нар нь түшнийг "Лам ах" гэж авгайлдаг байж Тэрбээр эд шажигнаж явах үедээ өвөрлөгч хошууны нэгэн хот айлд буужээ. Энд нэг залуу нас гүйцсэн эр үхрийн ширээр сур хийхээр үсийг нь авч байсан бөгөөд тэр үхрийн шир нь цоохор үхрийн шир байж. Тиймээс Хавчиг Саарай цоохор үхрийн шир хэврэг байдаг юм. Цоороороо урагдчихдаг юм гэхэд гэрийн эзэн Та тэгвэл урчих л даа гэсэн байна.

Хавчиг Саарай тэрхүү нойтон ширийг авч мушигхад цоохроороо задран урагдсан гэдэг. Тэрбээр нэг үе лам болж энэ тэнүүгээр бадар барьдаг байсан бөгөад нэг удаа дүн өвлийн цаснаар Өвөр Монголын Сөнөд хошууны эзгүй цөлөөр явж байгаад нэг айлд очсон байна. Тэр айл адууны оторчид байж Төдөлгүй саарай газар заалгаж аваад явах гэхэд гэрийн эзэн Манай энд айл амьтангүй. Эзгүй цөл газар. Ганцаараа яваа хүнийг чоно нохой дагадаг юм. Хоноод яв хэмээжээ. Гэвч "Хавчиг" Саарай үгэнд нь оролгүй гараад явчихаж. Төдөлгүй харуй бүрий болж түүнийг таван чоно дагаж өмнө хойно нь хоргоож байсаар гэнэт дайрцгаасан байна. Энэ үед Хавчиг Саарай тулж явсан саваа модоороо хоёр чоныг нь цохиж алаад бусадтай нь улаан гараараа ноцолдож , сүүлдээ хариугүй тамир нь тасараад ухаан алдан унажээ. Үүр цайх үед мөнөөх оторчин айлын хаалгыг нэг хүн хүчтэй угзарч түгжээг нь мултлан орж ирээд сөхөрч унасан нь Хавчиг Саарай байх нь тэр. Түүний хувцас хунар гар хуруу нил цус болсон байхыг гэрийн эзэн хараад асарч тойлон хэвтүүлжээ. Адууны оторчид түүнээс юу болсон тухай асуухад. Ямарч байсан саваа модоороо хоёр чоно цохиж алсан. Бусадтай нь тамираа тасартал ноцолдсон. Яасан ийснийг бүү мэд хэмээжээ. Адуучид тэр даруйдаа түүний мөрөөр хөөж мөшгихөд хоёо чоно цохиж алаад саваа мод нь хугарсан үлдсэн таван чоныг гараараа тасар татаад хаячихсан байсан гэдэг
"АР ХАЛХЫН ШИЛИЙН САЙН ЭРЧҮҮД" цуврал номны зохиогч Б.ОЙДОВ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан