Р.Бурмаа сайдыг Төрийн нарийн Н.Ариунболдтой нь АТГ-т шалгуулахаар болжээ

 

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд нар АТГ-т дуудагдахаар болжээ. Гурил үйлдвэрлэгчдийн холбоо, Хүнсчдийн холбоо зэрэг мэргэжлийн холбоод хамтран салбарын сайдаа, төрийн нарийнтай нь АТГ-т шалгуулахаар гомдол гаргажээ.

 

Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд шинэ жилийн баяртай давхцуулан “2016 онд улаанбуудайн гурил импортлох зөвшөөрөл олгох тухай” А467 тоот тушаал гаргажээ. Уг тушаалаар хоёр том компанид давуу эрх олгосон нь АТГ-т шалгагдах үндэслэл болсон байна.

 

Өнгөрсөн жил манай улс ургацынхаа багагүй хувийг алдсан. Үүнээс үүдэж гурилын хомсдолд орж, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид түүхий эдийн хомсдолд орж, талх, боорцог, гоймонгоо үйлдвэрлэж чадахгүй шахам болж байсан.

 

Тиймээс ч салбарын яамандаа хандаж импортын гурил оруулж ирэх зөвшөөрөл хүсч, дотоодод буудайн хомсдлоос үүдэж гурилын үнэ өссөн нь алдагдалтай ажиллахад хүрч байгаагаа удаа дараа учирласан байдаг. Хүнс, хөдөө аж ахуйн яам “Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж болохгүй.

 

Яамнаас бодлогоор дэмжинэ” гэдэг хариуг тухай бүрт нь өгдөг байсан. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны наймдугаар сард Хүнс, хөдөө аж ахуйн яам, талх үйлдвэрлэгч компаниудтай санамж бичиг байгуулсан. Уг санамж бичигт дурдсанаар Хүнс, хөдөө аж ахуйн яам хямд үнэтэй гурилыг талх үйлдвэрлэгч компаниудад олж өгөх бололцоог бүрдүүлнэ.

 

Хариуд нь дээрх компаниуд талхныхаа үнийг тогтвортой барих үүргийг хүлээсэн байдаг. Гэтэл шинэ жилийн баяртай давхцуулан гаргасан Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар үйлдвэрлэгчид биш дамлан борлуулагчдад гурил импортлох зөвшөөрөл олгожээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ