Хүүхдийн тоглоомын талбайгаас далайн дээрэмчний араг яс олджээ

 

Их Британийн Эдинбург хотын эртний бага сургуулийн хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн засах үед ажилчид хүний араг яс олжээ. Археологичид тус газарт очиж шинжилгээ хийсний дараа эрдэмтэд тэрхүү араг яс дор хаяж 500 жилийн настай болохыг тогтоосон талаар “РИА Новости” уламжлав.

 

“The Telegraph” сонинд мэдээлснээр, тус газарт 600 жилийн өмнө хөлөг онгоцны засварын газрын хажууд цаазын дүүжлүүр байсан гэж түүхчид хэлжээ. Эрдэмтэд тус араг ясыг далайн дээрэм хийснийхээ төлөө дүүжлүүлсэн хүнийх байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлжээ.

 

Ясны байдлаас нь үзэхэд ойролцоогоор 50 настай байсан азгүй эрийг цаазалсны дараа бусад дээрэмчдэд сургамж болгож дүүжилсэн гэж  археологичид үзэж буй юм байна. Зураач шинжээчид алуулсан хүний төрхийг гаргаж чадсан бол археологичид араг ясыг судлахад шинжлэх ухаан хэрхэн тус болсныг мэдүүлэх зорилгоор хүүхдүүдэд тусгай хичээл орохоор шийджээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

NBA-н эргэн тойронд

Өчигдөр, 16:48