Баталгаажуулаагүй бол газар өмчлөх эрхийг нь цуцлана

 

Цахим газар өмчлөлийн 5-р ээлжийн бүртгэлд сонгогдсон иргэд өнөөдрөөс эхлэн ажлын 10 хоногийн дотор эрхээ баталгаажуулна.

 

Багахангай, Багануур, Найлайх дүүрэгт сонгогдсон иргэд ХУД-ийн Соёлын ордонд, ХУД, СХД, БЗД, СБД-т сонгогдсон иргэд харъяа дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албаны байранд иргэний үнэмлэхтэйгээ очиж сонгогдсон эрхээ баталгаажуулах юм.

 

5-р ээлжийн цахим бүртгэлд Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт өргөдөл хүлээн авсан. Мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8088 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулсан юм. Т

 

авдугаар ээлжийн бүртгэлээр нийт 140 мянга орчим иргэн  газар өмчлөх хүсэлт ирүүлснээс 8088 иргэн  сонгогдсон билээ. Дээрх иргэд ажлын 10 хоногийн дотор эрхээ баталгаажуулаагүй бол газар өмчлөх эрхийг нь цуцлах юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан