Сая гаруй төгрөгийн торгууль тавьжээ

Нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламж, мөн худалдааны төв, зах, хүнс барааны дэлгүүр, үзвэр үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд шинэ жилийн тоглоом хэрэгсэл худалдаж буй иргэдийг хамруулан пиротехникийн хэрэгслийн борлуулалтад хяналт шалгалтын ажлыг 2015 оны 12 дугаар сарын 14-31-ний өдрүүдэд зохион байгуулж, нийт 186 объект хамрагдаж, нийт 769 зөрчил илрүүлж, 130 зөрчил буюу 17 хувийн зөрчлийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн эрхзүйн баримт бичгийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллажээ.

Шалгалтын явцад галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн "Драгон холдинг" ХХК, "Аз баясгалан" ХХК-ийн үйл ажиллагааг Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг үндэслэн түр зогсоох арга хэмжээг авч, зөрчлийг арилгуулж, мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч, галын аюулгүй байдлыг хангуулсан байна. Мөн нийтийн эзэмшлийн зам талбайд шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдаж буй 218 иргэнийг шалгаж, пиротехникийн хэрэгсэл 14 ширхэг, бенгалын гал 83 ширхэгийг тус тус хураан авч, устгажээ.

Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 251 дэх  заалтыг үндэслэн нийт 7 субъектыг нэг сая 586 мянган төгрөгөөр торгов. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21:00 цагаас 00:30 цаг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрийн 7 цэгт пиротехникийн хэрэгслийг буудуулахад нийслэлийн Онцгой байдлын газраас 13 автомашин, 115 албан хаагч хамгаалалтанд гарч үүрэг гүйцэтгэн, аюулгүй байдлыг хангажээ.
Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/66052.shtml#sthash.TSeLDotX.dpuf

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ