ДАКАР РАЛЛИД ТОМООХОН ОСОЛ БОЛЖЭЭ

 

Аргентинд бямба гарагт эхэлсэн Авто уралдааны олимп гэгдэх Дакар раллигийн 2016 оны эхний гарааг цуцалсан юм. Учир нь эхний үед суудлын автомашины төрөлд уралдаж байсан Мини багийн хятадын тамирчин осолдсоны улмаас 10 гаруй хүн гэмтсэний дотор таван хүүхэд, нэг жирэмсэн эмэгтэй байжээ. Тэрээр нийт замынхаа талд явж байхдаа жолоодлогогүй болсноор хяналтаа алдаж үзэгчид рүү орсон байна. Дайрагдсан үзэгчдээс 34 настай эрэгтэй, 10 настай хүүгийн хамт хамгийн ноцтой бэртэл авсан гэнэ. Мөн энэ өдөр ширүүн аадар бороо орсон тул зохион байгуулагчдын зүгээс уралдааныг түр зогсоосон аж.

 

Байгалийн нөхцөл байдлаас шалтгаалан тэр үед тамирчдыг дагаж тэдэнд яаралтай тусламж үзүүлэх ёстой байсан нисдэг тэрэг нисэх боломжгүй байв. Дакар раллид иймэрхүү золгүй осол хамгийн сүүлд 2011 онд гарч байжээ.

Өрсөлдөгчид Росариогоос Вилла Карлос Паз хүртэл уралдах байсан бол харин одоо буюу өнөөдрөөс уралдаан шууд хоёрдугаар үеэс эхэлж байгаа юм байна. Тэд Вилла Карлос Паз хүртэл хурдны замаар 5000 милийн аялал хийх ба цуваа Росарио дахь бариа хүртэл Аргентин, Боливийн замаар явах юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ