Их аварга Хакүхогийн хүү Махото анх удаагаа сүмогоор барилдлаа

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын хүү, долоон настай Махото сүмогоор барилдахаар шийджээ. Тэрээр оны өмнө мэргэжлийн сүмогийнхны шинэ жилийн Мочицүки хийх үеэр өөрийн хүү Махато буюу Д.Мөнхжаргалаа дагуулан ирж, анх удаагаа сүмогоор барилдуулсан байна. 

Мочицүки гэдэг нь Япончууд улиран одож буй оны сүүлийн өдрүүдэд, ялангуяа 12 дугаар сарын 29-ний өдөр айл гэрээрээ, зарим албан газрууд, пүүс компаниараа мочи буюу цагаан будааг нүдэж бэлтгэх зан үйл хийдэг аж. Энэ нь газар тариалан эрхэлдэг иргэншлийн түүхийн өнө эртнээс улбаатай зан үйл, нэг ёсны шинэ жилийн баярын өмнөх “баяр”-т тооцогддог юм байна. 

Сумогийн их аварга Даваажаргал “Манайх гурван үеийн аваргатай болвол мөн ч сайхан даа. Гэхдээ хүүгээ заавал бөх бол гэж шахахгүй. Алдартай бөхийн удам байх хэцүү, дарамттайг өөрийн биеэр амссан" гэдгээ ярьсан байна. 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан