Улсын заан Ц.Баярсайханд 11 жилийн хорих ял оноолоо

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, улсын заан Ц.Баярсайханд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 11.00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд эхэлж 14:00 цагт өндөрлөжээ.

 

Түүнийг бусдын эд хөрөнгийг залилсан хэргээр ийнхүү шүүж байгаа юм байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-нын өдөр шүүх хурал нь болох байсан ч хохирогчийг оролцуулах шаардлагатай гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүртэл хурлыг хойшлуулсан байна.

 

Түүнд эрүүгийн хуулийн 148,4-өөр хэрэг үүсгэн шалгасан бөгөөд бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх замаар залилсан хэмээн буруутгаж, чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ял оноож, хоёр сая төгрөгийн хөрөнгийг хураан авах шийдвэр гаргажээ. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан