АМБААРТ БАЯРЫН БЯЛУУ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙЖЭЭ

 

Шинэ жилийн баяр болж байгаа энэ үед хугацаа дууссан, хаяг шошгийн зөрчилтөй бялуу, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгаа зөрчил гарсаар байгаа аж.


Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар “Сүхэс” буюу Саруул алтай , “Баялаг” бялууны цехүүд нь цэвэр бохир усанд холбогдоогүй, технологийн урсгал зөрчигдсөн, гар угаах газаргүй, мэргэжлийн технологичгүй, стандартын шаардлага хангахгүй амбарт бялуу үйлдвэрлэж байсныг илрүүлжээ.


Улмаар уг үйл ажиллагааг таслан зогсоож “Сүхэс” цехийн нийт 35 ширхэг бялуу, 12 ширхэг бэлдэц нийт 385.000 төгрөгний бялууг газар дээр нь устгаж, “Баялаг” бялууны цехийн үйлдвэрлэсэн нийт 37 ширхэг 444.000 төгрөгний “Баялаг” бялууг хураан авч устгасан байна. Түүнчлэн дээрх хоёр  цехийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авсан байна.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ