Путины эсрэг Генералуудын хуйвалдаан илэрсэн үү

Сүүлийн өдрүүдэд Кремльд болоод байгаа үйл явдал, цэргийнхний халаа сэлгээ нь улс төрийн шинжээчдийн анхаарлыг зүй ёсоор татаж байна. Путин мөрдөстэй эрхмүүдийг Кремльд дуудан халж сольж, ажлаас нь чөлөөлж эхэлсэн нь генералуудын дунд ямар нэгэн хуйвалдаан байсан юм биш биз гэсэн хардлага төрүүлж эхэллээ. 
Нээрээ яагаад ийм олон генерал, цэргийнхнийг халж солиод байга атлаа хэвлэлээр ямар ч тайлбар гарахгүй байна вэ. Хэвлэлийнхэн үүний учрыг олох гэж гүйлдсээр байгаа ч хэн нэгэн тайлбар хийхгүй л байна. 
Кремлийн эх сурвалжийн нэг нь “МК”-ийн сурвалжлагчид “Цэргийнхнээс үнэнч бус удирдагчдыг нь халж байгаа юм” гэж ам алдсан байна. Үнэхээр ч нэг дор ийм олон албан тушаалтныг халж байсан тохиолдол бараг байхгүй болохоор “Үнэнч бус хүмүүс”-ийг зайлуулж байгаа юм байна гэж ойлгож болохоор. Тэгэхээр Кремльд Путины эсрэг хуйвалдаан, тэр дундаа цэргийнхний хуйвалдаан байсан гэж үү. 

Путин цэргийнхнээс ямар хүмүүсийг зайлуулаад байна вэ. 

1.   2001 оноос нэр нь цуурайтаж ямагт шат өгсч явсан хурандаа генерал В.Б.Рушайлог цэргийн албанаас чөлөөлсөн.

2.   Дараах хүмүүсийг албан тушаалаас нь халжээ.
  - Умард Кавказ бүс нутагт ОХУ-ын Дотоодын цэргийн терроризмын эсрэг Нэгдсэн зэвсэгт хүчний орлогч командлагч, тагнуулын албаны дарга хошууч генерал В.А.Федорук
  - ДЯЯ-ны Алан хядлагын эсрэг ажиллагааны ерөнхий газрын даргын орлогч Цагдаагийн хурандаа В.Д.Диденко
  - ДЯЯ-ны Ростов мужийн удирдах газрын дарга, Мөрдөн байцаах ерөнхий газрын дарга, хуульзүйн хурандаа Ю.В.Бобель
  - ДЯЯ-ны Сибирийн бүсийн цэргийн командлагчийн орлогч, ар талын газрын дарга В.В.Дугинов, 
  - Санк-Петербург хот, Ленинград мужийн хар тамхитай тэмцэх газрын даргын орлогч хошууч генерал Ю.В.Лазарев, 
  - ДЯЯ-ны Челябинск мужийн ерөнхий газрын дарга, цагдаагийн дэслэгч генерал В.А. Скалунов

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан