Баярын өдрүүдэд цасан шуургатай

Шинэ оноо угтаж, хуучин оноо үдэх сэтгэл догдлуулсан мөч ойртож байна. Шинэ оны эхний өдөр баасан гаригт тохиож байгаагаас иргэд бямба, ням гаригт үргэлжлүүлэн амрах юм. Тиймээс хөдөө, орон нутгийг зорих хүний тоо олширдог. Тиймээс Ус, цаг орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг мэргэжлийн байгууллагуудаас баярын өдрүүдийн цаг агаарын талаарх мэдээлэл, сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Арванхоёрдугаар сарын 31-нд  буюу маргааш  баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр сарын 1-ний өдөр нутгийн зүүн хэсгээр, нэгдүгээр сарын 2-нд баруун болон төвийн нутгаар, 3-нд баруун зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 1,2-нд говь талын нутгаар, 3-нд баруун зүгийн нутгаар 12-14 м/с, хүрч ширүүсэх ажээ.

 Мөн хугацаанд  Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх, Улз голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус хүйтэрнэ гэж УЦУОШГ-ааас мэдээлж байна. Нэгдүгээр сарын  2-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар  хүйтний эрч чангарахыг мэдэгдэв.

Иймд, нийт иргэд, цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авах, цасан шуурганы үеэр аян замд гарахгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд автомашин, техник хэрэгслийн бүрэн байдлыг хангах, шатахууны нөөцтэй явах, дулаан хувцаслаж аюулгүй байдлаа бүрэн хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр бүү зорчоорой

Манай орны гол, мөрөн, нуурын мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явганаар болон автомашинтайгаар зорчихгүй байх, мал туух, авто тээвэр хийхгүй байхыг онцгой байдлын албаныхан анхааруулж байна.

Арванхоёрдугаар сарын дунд арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-25 см нэмэгдсэн байна. Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ажээ. Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам, товчлох зэргээр мөсөн дээгүүр явганаар болон автомашинтайгаар зорчихгүй байх, мал туух, авто тээвэр хийхгүй байхыг дахин анхаарууллаа.  

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан