NEWSMONGOLIA.MN:ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ

 Улиран одож буй 2015 оноо амжилт, бүтээлээр дүүрэн үдэж, угтаж буй шинэ оноо сайн сайхныг билэгдэн угтаж буй монголчууддаа NEWSMONGOLIA.MN  мэдээллийн сайтын хамт олноос амжилт бүтээл, аз хийморь, эрүүл энхийг хүсэн ерөөж байна.

Монголчуудын хувьд улирч буй он алдаа, амжилт аль аль нь айлссан жил болж, амжилтаа дүгнэж, алдаагаа дүгнэсэн өдрүүд ард үлдэн хоцорч байна. Өнгөрөгч оны үйлс болгоныг, ирэх өдрүүдээ гэгээлгээр угтдаг монголчуудын хувьд ирж буй шинэ 2016 он амжилт бүтээлийн жил болох болтугай гэж хүсэн ерөөж байна.

Уншигчдынхаа хүсэн хүлээж буй мэдээлэл, улс орон болон дэлхий дахинд болж буй үйл явдлын мэдээллүүдийг шуурхай хүргэхээр чармайн ажилласан  NEWSMONGOLIA.MN ирж буй шинэ жилд та бүхний урмыг бадраан шинэ мэдээ мэдээллээр дүүрэн, хичээн ажиллахаа амлаж байна.

Уншигчид та бүхэн маань

 Угтах оноо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Зорьсон зүйлс тань өөдрөг байж

Гэгээн гэрлээр гэр чинь гийж
Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж
Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе!

 

NEWSMONGOLIA.MN мэдээллийн сайтын хамт олон.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан