Зам тээврийн ослоос болж хүн амиа алдлаа

Баярын өдрүүд тохиож байгаатай холбоотойгоор зам тээврийн осол ихэсч хүн гэмтэж амиа алдсаар байна. СБД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Улаанбаатар их дэлгүүрийн зогсоолд Lexus-570  маркийн авто машины жолооч  Б нь явган зорчигч 34 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн.

 

Явган зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцжээ.

 

Хөдөө орон нутагт: Төв аймгийн Борнуур сумын нутаг Салхитын Ар гэх газар Т.Harrier  маркийн авто машины  жолооч Б нь Х.Верна маркийн А жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 58 настай эмэгтэй С нас барсан байна.

 

 Баярын өдрүүдэд Замын цагдаагийн газрын  алба хаагчид нь  бүрэн бүрэлдэхүүнээрээ ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, гудамж замын хөдөлгөөнийг зохицуулж ажиллана.

 

 2016 оны 1 сарын 1-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр тул улсын   дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.  

 

2015 оны  12 сарын 31- ний орой Чингисийн талбай дээр зохион байгуулах арга хэмжээтэй холбоотойгоор 31-ний өдрийн  оройн 20 цагаас шөнийн 01 цаг хүртэл талбайн баруун зүүн талын замыг бүрэн  хаах тул энэ замыг сонгож замын хөдөлгөөнд оролцохгүй байх, тайлбайн ойр орчмын бүхий л төлбөртэй зогсоолууд үнэ төлбөргүй иргэдэд үйлчлэх тул тээврийн хэрэгслээ зогсоолд зөв байршуулан бусаддаа хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан