ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ИРЭХ 12-Р САРЫН АРАВНЫ ДОТОР ОЛГОНО

 Цахим хуудсаар хүүхдийн 20 мянга, эхчүүдийн 40 мянган төгрөгтэй холбоотой асуултууд хөвөрсөөр байна. Учир нь арванхоёрдугаар сарын 25-ний дотор хүүхдийн данс руу ордог байсан мөнгө одоог хүртэл ороогүй байгаа юм

. Хүүхдийн 20 мянган төгрөг хэзээ хүүхэд, эхчүүдийн дансанд орох талаар Сангийн яамны Санхүүгийн хөрөнгийн удирдлагын хэлтсээс тодрууллаа.

 

-Хүүхдийн 20 мянган төгрөг орохгүй байгаа талаар иргэдээс асуулт удаа дараа ирж байна. Энэ мөнгө хэзээ олгогдох вэ?

 

-Одоогоор тодорхойгүй байна. Төсөв бүрэн бүрдээгүй байгаа. Энэ сарын 30-ний өдөр гэхэд хэзээ өгөх нь тодорхой болно.

 

-Арванхоёрдугаар сарын мөнгийг амьдралын боломжтой, амьжиргааны түвшин дээгүүр өрхүүдэд өгөхгүй гэсэн шуум бий. Үүнд ямар хариулт өгөх вэ?

 

-Ташаа мэдээлэл байна. Энэ оныг дуустал бүх хүүхдэд 20 мянган төгрөгийг олгоно.

 

-Хүний хөгжил сангаас энэ мөнгө хүүхдийн данс руу шилждэг шүү дээ. Тэр мөнгө нь орж ирээгүй байгаа хэрэг үү?

-Тийм. Эрдэнэт үйлдвэрээс мөнгө орж ирэх ёстой. Энэ мөнгө одоогоор хэзээ орж ирэх нь тодорхойгүй байна. Ямар ч байсан 2016 оны нэгдүгээр сарын 10-нд багтааж, арванхоёрдугаар сарын хүүхдийн 20 мянган төгрөгийг олгоно." гэв.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан