“Есөн шижир” ХХК-ийн согтуу жолооч авто осол хийж, 2 хүн мөргөжээ

Баяр ёслолын үеэр зам тээврийн осол зөрчил харьцангуй ихэсдэг.

 

Үүний бодит жишээ нь: Сүхбаатар дүүргийн 14-р хороо  Чингэлтэйн өргөн чөлөө, 7-н буудлын эцэст “Есөн шижир” ХХК-ийн Toyota Harrier автомашины жолооч Ц нь явган зорчигч Чингэлтэй дүүргийн 19-р хороонд оршин суух 40 настай эмэгтэй Б-г мөргөж гэмтээсэн байна.  

 

Жолооч Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.

 

Мөн СБД-ийн 13 хороо Чингэлтэйн өргөн чөлөө, 6-н буудлын замд амины "Toyota Prius" автомашины жолооч Ө нь амины "Toyota Carina" машины жолооч Ц, амины "Hyundai Verna"  Х жолоочтой автомашинуудтай мөргөлдөж, зорчигч Баянзүрх 9-р хороонд оршин суух 48 настай эмэгтэй С  нарын хоёр хүн гэмтжээ. 

 

Жолооч Ө гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.                      

Д

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ