Д.Энхтуяа МҮОНРТ-ийн дэд захирал боллоо

 

 

Д.Энхтуяа МҮОНРТ-ийн дэд захирал боллоо. Тэрбээр өмнө нь МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байсан юм. Улмаар МҮОНТ хоёр сувагтай болж өргөжихөд "Монголын мэдээ" сувгийн захирлаар томилогдон ажиллаж байсан билээ. МҮОНРТ-ийн томоохон төсөл хөтөлбөрийг хариуцан ажиллуулахаар Д.Энхтуяаг ийнхүү дэвшүүлэн томиллоо.     

 

 

Харин МҮОНТ-ийн "Монголын мэдээ" сувгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр сэтгүүлч Ц.Мөнхтөрийг томиллоо. 

 

Энэ оны дөрөвдүгээр сараас МҮОНТ хоёр сувагтай болж өргөжсөн

 

. Тодруулбал, үндэсний агуулга, нэвтрүүлгээр дагнах Үндэсний ТВ-1 суваг, MNB.MN сайт, ММ агентлаг, радиогийн "Хурд" агентлагийг нэгтгэн "Монголын мэдээ" суваг буюу Үндэсний ТВ-2 суваг болгох шийдвэрийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл дэмжсэн. Ингэснээр бүтэц, зохион байгуулалтын ажлаа хийж, бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн билээ.  

 

Сэтгүүлч Ц.Мөнхтөр 1962 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн.

 

1989 онд ОХУ-ын Дон дахь Ростовын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсч, 2004 онд АНУ-ын Колорадогийн Их сургуульд Телевизийн мэдээллийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан.

 

1989 оноос Монгол телевизд сурвалжлагч, редактор, утга зохиолын нарийн бичгийн дарга, ерөнхий редактор, 1995-96 онд Радио, Телевизийн Хэрэг эрхлэх газрын дэд дарга, 1996-98 онд Радио, Телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, 1998-2000, 2004-2006 онд МҮОНТ-ийн ММ агентлагийн захирал, 2006-2012 ММ агентлагийн ерөнхий редактороор ажиллаж байв.

 

2012-2013 онд Мэдээ, мэдээллийн MNC телевизийг үүсгэн байгуулж, ерөнхий захирлаар ажилласан. 2013-14 онд Монгол улсын ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга, 2014 оноос Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх бөгөөд Хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан байна.

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан