Нийслэлийн Өмчийн харилцааны газрын зарим албан тушаалтнууд ХОМ-ээ буруу мэдүүлжээ

 

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын нэр бүхий албан тушаалтнуудын 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгажээ.

Шалгалтаар нэр бүхий албан тушаалтнууд нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн тул холбогдох албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатарт албан бичгийг хүргүүлэв. 

Түүнчлэн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын зарим албан тушаалтан өөрсдийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр нийслэлийн нутаг дэвсгэрт 1, 2 дугаар зэрэглэлийн бүсчлэлд хамаарах газруудад 0.07-5 га хүртэл талбай бүхий 3-14 тооны газар эзэмшиж, өмчилсөн, цаашилбал бусдад худалдан борлуулж байгаа нь албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө болон гэр бүлийн гишүүд, өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал олгосон буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг үүсгэж байх тул хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах талаар тус газрын дарга Ш.Төмөрбаатарт албан бичиг хүргүүлж анхаарууллаа. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ