Угаадаг гар утас бүтээжээ

Олон хүн олон нийтийн бие засах газраас нян авахаас айдаг. Гэтэл гар утасны гадарга дээрх нянгийн хэмжээ нь нийтийн бие засах газруудын тосгуурын суудлынхаас 18 дахин их байдаг байна. Ийм мэдэгдлийг хэдэн зуун гар утасны гадаргын нянг судалсан Манчестерын их сургуулийн эрдэмтэд хийсэн байна. 

Тэдний дүгнэлтээр гар утасны гадаргаас нянгийн халдвар авах нь угаагдаагүй тосгуурын суултуураас амархан аж. Бид бие засаад гараа угаадаг ч гар утасныхаа гадаргыг арчиж цэвэрлэдэггүй. Гар утастай хүмүүсийн 15 хувь нь л утсаа цэвэрлэх талаар боддог гэнэ.

Тэгвэл Японы KDII корпорац савангаар угааж болдог ухаалаг гар утас бүтээсэн бөгөөд удахгүй худалдаанд гаргах гэж байна. Ус нэвтэрдэггүй технологитой "Digno rafre" хэмээх эл утсыг туршиж 700 гаруй удаа угааж туршиж үзсэн гэнэ. 

Угаадаг ухаалаг гар утас нь таван инчийн дэлгэцтэй, 16 мегапикселийн камертай. Зах зээлийн ханш 21.600 иен буюу 175 ам.долларын үнэтэй юм байна. Гэхдээ гар утсыг тусгай савангаар 43 хүртэлх хэмийн халуун усанд угаах ёстой аж. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан