Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэн баталлаа


 

Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд/Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүн 2015.11.13-ны өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан саналтай гишүүд байсангүй. Ингэснээр зарчмын зөрүүтэй долоон саналаар санал хураалт явуулж дууссаны дараа хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 86.7 хувийн саналаар дэмжсэнээр Сонгуулийн тухай хууль батлагдлаа.

Энэ хууль батлагдсантай холбогдуулан сонгуулийн холбогдолтой бусад хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулиуд, мөн зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг батлахыг дэмжлээ.

Хуулийн төслийг боловсруулахдаа хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн ерөнхий бүтцийг хэвээр хадгалах зарчим баримталсан бөгөөд хуулийн 27 зүйл, 60 хэсэг, 13 заалтад  нэмэлт, өөрчлөлт  оруулсан болно. Төсөл нь 12 бүлэг, 23 зүйл, 37 хэсэг, 11 заалт бүхий 60 зүйлтэй.

1.Хуулийн "Сонгуулийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалт” гэх Хоёрдугаар бүлэгт УИХ-ын сонгуулийн  48 тойргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан УИХ-аас байгуулахаар тусгав.

2. Хуулийн "Сонгуулийн байгууллага, түүний зохион байгуулалт, бүрэн эрх” гэх Гуравдугаар бүлэгт сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаар бүрдүүлж байсныг өөрчилж тухайн тойрогт нэр дэвшигчээ нэр дэвшүүлсэн улс төрийн нам, эвслийн төлөөллийг тэгш оролцуулан томилохоор тусгажээ.

Мөн бүлэгт сонгуулийн хорооны гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон хуралдаанаас гаргасан тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргын аль нэг нь  гарын үсэг зураагүй нь уг тогтоолыг хүчингүй, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй гэх зохицуулалтыг тусгасан байна.


Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр баталлаа

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулав.

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасан байна. Ингэснээр байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн горимын саналаар санал хураалгахад гишүүдийн 76.3 хувь нь дэмжив. Ингэснээр хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалтыг гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэнээр чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан өндөрлөжээ.
скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ