Өмнөд Солонгосын нисэх онгоцны сүйрэлд Америкчууд буруутай байжээ

 

Хуучин ЗХУ-ын үед буюу 1983 онд тус улсын нутаг дэвсгэрт унасан Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн нисэх онгоцын сүйрлийн шалтгаан Японы Гадаад харилцааны яамнаас дэлгэсэн нууц баримтаас тодорхой болжээ.

Тухайн цаг үед иргэний агаарын тээврийн нисэх онгоцыг Москва санаатайгаар устгасан гэж Вашингтон нотолж байсан бол нууц баримтаар америкчууд өөрсдөө уг сүйрэлд онцгой оролцоотой байсан бөгөөд ЗХУ нисэх онгоцыг америкийн тагнуулын онгоц хэмээн андуурч устгасан тухай АНУ Японд мэдэгдэж байсан аж.

 

Уг хэрэг явдлын дараа хоёр сар өнгөрсөн хойно АНУ-ын засаг захиргааны өндөр албаны төлөөлөгч Японы Гадаад харилцааны яамны ажилтнуудад нууцаар мэдээлэл хийхдээ энэ тухай мэдэгдсэн байна. Харин Вашингтон нисэх онгоц унасан Сахалины эрэг хавийн уснаас маш нууц тоног төхөөрөмж ашиглан онгоцны хар хайрцгийг гаргаж авах гэж байгаагаа дуулгасан бол оросууд сүйрлийн мөрөөр маш шуурхай ажилласан байжээ.

1983 онд Нью-Йоркоос Сөүл хүрэхээр ниссэн Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн Boeing-747 нисэх онгоц Анкорижэд түр буусаныхаа дараа үл мэдэх шалтгаанаар чиглэлээ өөрчилж, ЗХУ-ын агаарын орон зайг нэвтэрсэн бөгөөд Сахалины арлуудын өмнөд хэсэгт зөвлөлтийн сөнөөгч онгоцны пуужинд өртөж сүйрсэн билээ. Нисэх онгоцны тавцанд зорчиж явсан нийт 269 хүн амь үрэгдсэн бол ЗХУ тухайн үедээ тус онгоцыг тагнуулын зорилго агуулж байсан гэж үзсэн байдаг юм. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан