Б.Галааридыг МҮОНРТ-ийн Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр баталлаа

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар МҮОНРТ-ийн Олон нийтийн зөвлөлийн шинэ гишүүдийг баталлаа.

Тус Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Д.Ганбатын бүрэн эрхийн хугацаа дууссан, Д.Сосорбарам, Б.Цэнддоо нар өөрсдийн хүслээр албан тушаалаа өгсөн учир Монгол Улсын Ерөнхийлөгчөөс МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Галаарид, "Цахим өртөө" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн багш С.Санасэр, "Икэл сан" ТББ-ын тэргүүн Ж.Соёл-Эрдэнэ нарыг дээрх орон тоонд нэр дэвшүүлсэн байна.

Ингээд гишүүдийн олонхийн саналаар Б.Галаарид, С.Санасэр, Ж.Соёл-Эрдэнэ нарыг МҮОНРТ-ийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдээр томилохыг дэмжин баталгаажууллаа. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан