Нэг хонины үнээр нэг пицца

Эдийн засаг хүндэрлээ л гэнэ.  Гэтэл үгүй бололтой. Монголчууд өнөөдөр үнэтэй пицца ,үнэтэй шарсан тахиагаа захиалж идсээр л байна . Пицца 23 мянган төгрөг, шарсан тахиа 33 мянган төгрөг, дунджаар. Гэтэл Хүчит шонхор захад өнөөдөр нэг кг хонины махны бөөний үнэ 2000 төгрөг. Нэг гулууз мах 50 000 орчим мянган төгрөг болж байна. Хөдөөнөөс хоттоо хонио нядлан ирсэн малчид аргаа барахдаа нэг кг-ийг 1500 төгрөгөөр ченжүүдэд бөөндөж байна. Аймгийн төвүүдэд ямааны мах нэг кг нь 1000 төгрөг гэсэн ч гүйлгээ муу байна гэж гасалж байна.

Ингээд та харьцуулаад бод доо? 

Нэг пицца , нэг шарсан тахиа аваад үсрээд л нэг өдөр цатгалан явна. Харин тэр  мөнгөөр бүтэн гулууз хонины мах аваад хэдэн өдөр гэдэс цатгалан байх билээ.

Пицца, шарсан тахиа  хийх нь хэдхэн цагийн ажил . Харин харин хонь өсгөх нь ямар их хөдөлмөр билээ дээ. Арай л даварсан үнэтэй амт муутай  пицца,  шарсан тахиа .

Гэтэл хотын хүүхдүүд өдөртөө пицца утсаар захиалга өгөн дуудлага өгөн захиалж идэж байхад  малчид өвлийн хүйтэн, зуны халуунд бэдрэн өсгөсөн малаа бөөн бөөнөөр нь нядалж, ченжүүдэд өрөөсөн оймс ч авч хүрэхгүй мөнгөөр бөөндөж байна даа.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан