"Эгшиглэнт чимээ"-гийн багачуудад Ерөнхий сайд шагнал гардуулав

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хүүхдийн төлөө үндэсний газраас жил бүр эх орныхоо өнцөг булан бүрээс  сурлага, урлаг, спортоор тэргүүлсэн шилдэг хүүхдүүдээс сонгон “Оны онцлох”-ыг тодруулдаг уламжлалтай.

Улиран одож буй 2015 онд Үндэсний болон олон улс, тив, дэлхийн түвшинд монгол хүүхэд оюун ухаан, мэдээллийн технологи, спортын төрлөөр өрсөлдөж, онцгой амжилт гаргаж, эх орноо сурталчилж үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 15 сурагч, нэг хамтлагийг  “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарууллаа. Эдгээр хүүхдүүдэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг баяр хүргэж, шагнал гардууллаа.

 

Энэ жилийн оны онцлох хүүхдийн дунд оюун ухаанаараа тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Г.Амартүвшин, Олон улсын Ой тогтоолтын тэмцээний Ази тивийн аварга З.Цэцэгзул, Олон улсын математикийн олимпиадын хүрэл медальт О.Бодрол, Өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээний мөнгөн медальт, Ази тивийн хошой аварга Э.Хүслэн, Олон улсын Соробан сампингийн тэмцээний Алтан цомын шагналт Э.Амаржаргал нарын Оюуны спортын мастерууд энэ оны шилдэг хүүхдээр шалгарлаа.

 

Монгол хүүхэд оюун ухаанаараа дэлхийн тавцанд өрсөлдөж, амжилт гаргаж олон улсад улс, эх орноо сурталчилсан сайхан үйл явдал боллоо. Оюуны спортын мастерууддаа баяр хүргэж амжилт хүсье гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Мөн үндэсний болон тив, дэлхийн спортын төрлүүдэд насны ангилал бүртээ хүчитнүүдийг ялж хүчтэн болсон өсвөрийн алдартан хүүхдүүддээ спортын өндөр амжилт, сайн сайхныг хүслээ.

Үндэсний хэмжээний авьяастан тодруулах “Авьяаслаг монголчууд” уралдаант нэвтрүүлгийн ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлагийн бяцхан авьяастнууд мөн оны онцлох хүүхдүүдээр шалгарсныг Ерөнхий сайд хэлээд хамтлагийнханд баяр хүргэлээ.

 

Оны “Онцлох хүүхэд”-ээр шалгарсан хүүхдүүддээ, хүүхдээ өсгөн, зөв хүн болгон хүмүүжүүлж байгаа эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, дасгалжуулагч, хамт олонд Монгол Улсын Ерөнхий сайд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан