АТГ-аас Хөгжлийн банкны удирдлагуудыг шалгаж эхэллээ

 

 

Иргэн Б.Цогтгэрэл буюу “Шилэн” Цогоо Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарыг АТГ-т шалгуулах хүсэлтийг АТГ-т хүргүүлсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлж байсан.

 

Тодруулбал, тус банкны удирдлагуудыг 170 орчим тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн байж болзошгүй хэмээн өргөдөлдөө дурдсан байдаг. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын Хөгжлийн банктай холбоотой олон ноцтой баримт ил болж байгаатай холбогдуулан Авлигын эсрэг хуулийн 9.1; 9.2-т заасны дагуу дараах зарлагын гүйлгээнүүдийг шалгуулах хүсэлтэй байна” гэсэн юм.

Тэгвэл АТГ-аас тус хүсэлтийн хариуг нь ирүүлсэн байна. Тухайлбал: Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаас эхлүүлээд бүх захирлуудад нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Энэ талаар мэдээллийг Б.Цогтгэрэл өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан