Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг ажлаас нь чөлөөлөв

 

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Жавхланг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаас гаргалаа. Өчигдөр үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй. Харин чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа олонхийн дэмжлэг аваагүй уг асуудлыг эргэн харж дахин хэлэлцэх хүсэлт гаргасны дагуу олонхийн дэмжлэг аваагүй саналыг хүчингүйд тооцох горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.3 хувь дэмжсэн юм.

 

Улмаар Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Жавхланг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ