Хүүхдүүд хий үнэрлэн амиа алдах нь ихэслээ

 

Өнгөрсөн 11 дүгээр сард машиндаа хий үнэрлээд амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Тэгвэл өчигдөр дахиад ийм төрлийн хэрэг гарав. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо “Яргайтын 14-р гудамжинд хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг авч шалгахад, тус хороонд оршин суух 16 настай эрэгтэй Э нь ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий хэрэглэн амиа алдсан хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

 

Мөн түүнчлэн энэ онд орон нутагт ч ийм хэрэг гарч байжээ. Тодруулбал, Өмнөговь аймагт 15 настай хүү гэртээ ганцаараа байхдаа ахуйн шингэрүүлсэн хий үнэрлэж мансуурсан байдалтай амиа алдсан байдаг. Энэ мэтчилэн хүүхдүүд, шингэрүүлсэн хий үнэрлэж амиа алдах асуудал гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан