Б.Галааридыг МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлд нэр дэвшүүлжээ

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гурван гишүүнийг нөхөн томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Учир нь МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүн Д.Ганбатын бүрэн эрхийн хугацаа дууссан бол Д.Сосорбарам, Б.Цэнддоо нар өөрсдийн хүсэлтээр Үндэсний зөвлөлийн гишүүний ажлаа өгсөн байна.

Тиймээс тэдний оронд шинэ гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгон дэвшүүлсэн юм. Тухайлбал, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, “Цахим өртөө” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн багш С.Санасэр, “Икэл сан” ТББ-ын тэргүүн Ж.Соёл-Эрдэнэ нарын нэрийг дэвшүүлсэн бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонх нь тэднийг дэмжсэн юм. Шинэ гишүүдийг үндэсний зөвлөдд томилох эсэхийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийднэ. - See more at: http://www.unen.mn/content/58093.shtml#sthash.fEbQqDfq.C9nGCApj.dpuf

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ