Гацууртын ордын асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг өнөөдөр хэлэлцэж буй. Ингээд санал хураалтад 45 гишүүн  оролцсоноос 31 нь хэлэлцэхийг дэмжиж, 14 татгалзсанаар Гацууртын ордын хувь эзэмшлийн төсөл байнгын хорооны босгыг давахаар боллоо.

 

Гацууртын орд нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог, тусгай зөвшөөрлийг “Сентерра гоулд” компани эзэмшдэг юм. Батлагдсан нөөцөөр 50 тонн алттай. Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагч компанитай хэлэлцээр хийснээр Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь 34 хүртэл байхаар. Ингэхдээ 34 хувийг тусгай роялтигаар буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээгээр орлуулах тохиролцоонд хүрсэн аж.

 

Мөн үүний дараа Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтад авах эсэх тухай тогтоолын төслийг хэлэлцээд мөн байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. 
Хууль тогтоогчдын зүгээс Ноён уулын тодорхой хэсгийг хамгаалалтад авснаар Гацууртын уурхайн олборлолтыг хэвийн явуулах боломжтой гэж тайлбарлаж байгаа. Харин иргэний нийгмийн байгууллагууд тодорхой газрыг хамгаалалтад авсан нэрийдлээр Ноён уулыг сүйтгэх гэж байна гэж эсэргүүцэж байгаа юм.
А.Туяа

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан