Химийн хорт бодист 11 иргэн хордсоны гурав нь амиа алджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд повер” ХХК-ийн Нүүрсний хийн үйлдвэрт өчигдөр 11 иргэн хорт хийнд хордож гурван хүн газар дээрээ нас баржээ.

Үлдсэн найман хүнийг нь өчигдөр эмнэлэгт хүргэж ч гурав нь өөрийн хүсэлтээр эмнэлгээс гарч үлдсэн тав нь одоогоор Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний биеийн байдал сайжирч байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

Хэргийн газарт Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 9 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж нас барсан иргэн Ө /39 настай, эрэгтэй/, Б /24 настай, эрэгтэй/, Л /23 настай, эрэгтэй/ нарын цогцсыг тус дүүргийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээгэн өгсөн байна.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ