Истанбулын нисэх онгоцны буудалд дэлбэрэлт боллоо

 

Туркийн нийслэл Истанбул хотын Сабихи Гёчкений нэрэмжит нисэх онгоцны буудал дээр дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтэд хоёр хүн өртсөн тухай “BBC” агентлаг мэдээлжээ.

Онгоцны зогсоолд тэсрэх бөмбөг дэлбэрсэн бөгөөд дэлбэрэлтийн ойролцоо ажлаа хийж явсан 30 настай цэвэрлэгч эмэгтэй Зеихра Яамач толгойны бэртэл авч амиа алдсан байна. Мөн түүнтэй хамт ажиллаж байсан нэгэн ажилтан бэртжээ. Уг болсон явдлаас болж онгоцны нислэгийн хуваарьт ямар нэг өөрчлөлт ороогүй аж. Дэлбэрсэн онгоцны хэлтэрхий ойр хавийн бусад таван онгоцонд гэмтэл учруулсан тухай Туркийн Зам тээврийн сайд Бинали Ийлдирим хэлжээ.

Дэлбэрэлтийг алан хядах ажиллагаа байсан эсэхийг тодруулахаар нисэх буудал болон цагдаагийн ажилчид уг газрыг шалгаж байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

NBA-н эргэн тойронд

Өчигдөр, 16:48