Хүчтэй вирусын гаралтай ханиад дэлгэрчээ

Хүйтэн, сэрүүний улиралд хамрын  ханиад   ч эрс  ихэсдэг. Тэгвэл сүүлийн жилүүдэд энгийн ханиад  нь улам хүндэрч, олон  төрлийн  вирусын  гаралтай, илрэх, өвчлөх шинж тэмдэг нь ч өөрчлөгдөж байгаа гэж мэргэжлийнхэн хэлж байгаа юм. Зарим төрлийн ханиад хоолой боож, өндөр халууруулдаг .  Гэтэл зарим вирусын гаралтай ханиадны шинж тэмдгийг ч илрүүлэхэд төвөгтэй болж байгаа,  зарим төрлийн вирусын гаралтай томуу нь  антибиотик, тарианд ч намдахаа больсон гэгдэж буй.  

 

Тэгвэл энэ өвлийн хувьд  хүүхдүүд нэгэн төрлийн вирусын халдвараар өвчлөх нь их байгаа бөгөөд  0-5, 5-8, 8-10 насны хүүхдүүдийн өвчлөл, илрэх байдал, хүндрэл нь өөр өөрөөр илэрч байгаа гэнэ. Энэ төрлийн вирусын халдвар туссан хүүхдүүд маш богино хугацаанд өвчлөл хүндэрч эцэг эхийн  тоймжиргүй байдлаас болон бие нь хүндэрсэн хүүхдүүд ЭХЭМҮТ-ийн  сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн эмчлүүлж, цөөнгүй хүүхэд амиа алджээ..

Үүнийг  ЭХЭМҮТ-ийн хүүхдийн сэхээн амьдруулах тасгийн эмч  олон төрлийн вирусын гаралтай ханиад байгаа ч хүчтэй вирусын гаралтай ханиад ихэсч байгаа гэж тайлбарлалаа.

 

Тухайлбал, сүүлийн үед 1000 хүүхдэд нэг тохиолдох хүчтэй вирусын өвчлөл гарсан байна. Ийм тохиолдолд эцэг эхчүүд ердийн ханиаднаас ялгаж мэдэхгүй, яаралтай эмчид хандалгүйгээр өөрсдийн  дураар эмчилж хүүхдийг биеийг улам дордуулдаг аж.

 

Ийн хугацаа алдсан тохиолдолд эмчилгээ хийхэд  оройтсон байдаг .  Тухайн  ханиадны  шинж тэмдэгтэй хүчтэй вирус  нь хүүхдийн биед  оронгуутаа хамгийн чухал эрхтэн болох зүрх, элэг, уушгаар  шууд хооллож эхэлдэг аж.

Мөн хүүхэд өндөр халуунтай удаан  явснаас болж, вирус тархиа барьж,  тархи нь устаж ухаангүй байх  хооронд  элэг уушгийг нь гэмтээн 24 цагийн  дотор л  хүүхдийн бүх эрхтэнг устгаж үгүй хийн амь насанд нь  хүрдэг аюултай  байна.

Энэ тохиолдолд нь  одоогоор  манай улсад цөөхөн  илэрсэн ч харамсалтай нь эрүүл болсон тохиолдолд ганцхан байдаг байна. ЭХЭМҮТ-д  өдөрт  ямар нэгэн байдлаар өвчнөө хүндрүүлж ирсэн  хүүхдүүдийн  90 хувь  нь  томуугийн хүндрэлээс болж  амиа алдаж,  албан бус эх сурвалжийн мэдээлснээр  18 хүүхэд  нас барсан гэжээ.

 

 Энэхүү  хүчтэй ханиадны вируснаас  хүүхдээ  урьдчилан сэргийлэхийн тулд  шаардлагагүй тохиолдолд  хүүхдээ  гадаа салхинд гаргахгүй байх,  биед үүссэн шархыг яаралтай эмчилж, эдгээж байх, ханиадны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид  хандаж  зөвлагөө аван  эмчилгээ бичүүлэх , гэртээ байнга чийгтэй  цэвэрлэгээ хийж  гарыг нь тогтмол угаалгаж  аяга шанагаа байнга ариутган угааж байхыг анхааруулж байна.

 

Учир нь агаарын бохирдлын үед хүүхэд хортой утаагаар амьгалж  нян залгиснаас болж, ханиад томуугаар өвчилж байгаа. Мөн зарим вирус бие дээрх ил шархаар дамждаг байж болзошгүй байгааг анхааруулж байна.

ЭХЭМҮТ-д  сэхээний тасагт байгаа эмчлүүлж буй хүүхдүүдийн 90 хувь нь  гэр хороололд амьдардаг болох нь судалгаагаар  тогтоогдсон байна. 

 

З.Амаржаргал

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан