АНХ УДАА ТОЛГОЙ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХАГАЛГААГ ХИЙЖЭЭ

 

Дэлхийд анх удаагаа толгой шилжүүлэн суулгах мэс засал амжилттай боллоо. Мэс засал Өмнөд Африкийн Йоханнесбург хотын "Academic Hospital”-д болжээ. Хагалгаа 19 цаг үргэлжилсэн байна.

 

Мэс засалд орсон залуу /36 настай/ таван жилийн өмнөөс тархины хорт хавдраар шаналах болжээ.

 

Мэс заслыг удирдсан, доктор Том Довней "Бид бүхий л хүчээ дайчилсан. Толгойг шинэ биед залгасан. Хагалгаа амжилттай болсон. Мөн өвчтний биеийн байдал хэвийн байгаа. Тун удахгүй дэлхий нийтээрээ ид шидийг харах болно. Хагалгааны явцад олон хүндрэлтэй асуудал гарсан. Гэхдээ бид бууж өгөөгүй” гэж "CNN” агентлагт ярьжээ.

 

Профессор Мурон Данус өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн залуугийн өвчний түүхтэй танилцаж, хагалгаа хийх боломжтой гэх дүгнэлтийг гаргасан байдаг аж.

 

Тэрбээр "Хагалгаанд орсон өвчтөн хорт хавдартай байсан. Хагалгаа эхлэхээс өмнө бид донор хайсан. Азаар сар хагасын дараа бид донортой болсон. Авто ослоор 21 настай эрэгтэй амиа алдсан. Бид эрэгтэйн биед толгой шилжүүлэн суулгасан. Мөн ослоор амиа алдсан 20 настай эмэгтэйгээс шаардлагатай эрхтэнг нь авсан. Доноруудын гэр бүл зөвшөөрсөн учир бид хагалгаагаа эхлүүлсэн” гэж хэлжээ.

 

Донорууд ослын дараа хүчилтөрөгчийн аппаратны тусламжтай амьсгалж байжээ. Хагалгаанд нийт 11 сая ам.доллар зарцуулсан байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ