Өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдана

 

Өнөөдөр УИХ-ын Төсөв, Төрийн байгуулалт, Хууль зүй, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод тус тус хуралдана.

 Төсвийн байнгын хороогоор татварын хуулиудын өөрчлөлт, "Аудитын сэдэв батлах тухай” байнгын хорооны тогтоолыг хэлэлцэх бол Төрийн байгуулалтын байнгын хороогоор Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, Ард нийтийн санал асуулга явуулах, Сонгуулийн хууль зэргийг хэлэлцэх юм. 

Харин Хууль зүйн байнгын хороогоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ